Өнөөдөр Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын эрдэнэ” хөтөлбөрийг хэлэлцэнэ
2014 оны 9 сарын 29
Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор уламжлалт төрөл зүйлийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх,
улмаар монголчуудын соёлын биет бус өвийн тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын эрдэнэ” өргөмжлөл, хөтөлбөрийг санаачилсан билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан “Улсын эрдэнэ” төрийн өргөмжлөл хүртээх журмын төслийг есдүгээр сарын 29-ний даваа гаригт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд олон нийтээр хэлэлцүүлэхээр боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9393
0 эможи