Ерөнхийлөгч "Уур амьсгалын шинжлэх ухаан" сэдэвчилсэн хэлэлцүүлгийг даргаллаа

2014 оны 9 сарын 24

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачилгаар Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

 

НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар, санхүү, бизнес, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний төлөөллийг түүнд урин оролцуулж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх үйл ажиллагааг урагшлуулах, тэр дундаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах санаачилгыг түргэтгэх, дэлхийн температурыг хоёр хэмээс багаар нэмэгдүүлэхээр хязгаарлах тухай даян дэлхийн тохиролцоонд 2015 он гэхэд хүрэхэд чиглэсэн улс төрийн эрмэлзлийг дайчлах зорилгоор энэхүү Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа юм.  

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт тусгагдсан "Уур амьсгалын шинжлэх ухаан" сэдэвчилсэн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж даргаллаа.

Гринландын Ерөнхий сайд Алека Хаммонд, Байгаль орчныг хамгаалах олон улсын холбооны ерөнхий захирал Жулиа Мартон-Лефевр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын уулзалтын ажлын хэсгийн дарга Томас Стокер нар уг хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9249
0 эможи
keyboard_arrow_up