ОХУ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР МУЗЕЙД

2014 оны 9 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаарманай улсад айлчлаад буцсан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын дуулиан дарагдаагүй байна.

ургаахан цаг саатахдаа манай орны нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэхүйц гэрээ, протоколыг тамгалж, баталгаажуулсан билээ. Үүний зэрэгцээ Халхын голын дайны ялалтын түүхэн 75 жилийн ойг тохиолдуулан ирсэнээ нотолж,ЗХУ-ын дөрвөн удаагийн, БНМАУ-ын баатар маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музейн салбар Г.К.Жуковын гэр музейг үзэж сонирхож, урлагийн тоглолт үзэж багагүй хугацааг өнгөрүүлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин музейд зочлох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалах төв архиваас хувилан гаргасан “Халх голын дайн зохион байгуулсан тухай дүнгийн илтгэл”-ийг музейн сан хөмрөгт эд өлөг болгон дурсгаснаас гаднамузейн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ үлдээжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины энэхүү ажлын айлчлалыгугтан Г.К.Жуковын гэр музейн гадна болон дотор орчны тохижилт, үзүүллэг дэглэлтийн шинэчлэлт, засвар тохижилтын ажлыг Монгол цэргийн музейн хамт олон өөрсдийн хүчээр, асар богино хугацаанд хийж гүйцэтгэсэн билээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаарманай улсад айлчлаад буцсан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын дуулиан дарагдаагүй байна. - See more at: http://zasag.mn/m/ministry-of-defense/view/6800#sthash.Ce6FIDwp.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9090
0 эможи
keyboard_arrow_up