Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2014 оны 9 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман, Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг хүлээн авч уулзлаа.

Берт Хофман нь Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар саяхан томилогдсон байна. Мөн Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр шинээр томилогдон ирж, ажлаа албан ёсоор аваад удаагүй байна. Энэ талаараа тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, Монгол Улстай цаашид ч урьдын адил төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Дэлхийн банктай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, Монголын хөгжлийг дэмжих , ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийж ирснийг дурдаад захирал, суурин төлөөлгч нарын ажилд амжилт хүсэн ерөөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8943
0 эможи
keyboard_arrow_up