Монгол улсын ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоно
2014 оны 9 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцохоор өнөөдөр Улаанбаатар хотоос мордов. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8543
0 эможи