Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Тажикстаныг зорино
2014 оны 9 сарын 12
Энэ сарын 11-12-нд Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, ОХУ, Хятад улсын төрийн тэргүүн нар уулзах юм.
Тиймээс өнөөдөр өглөө Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид Душанбе хотыг зорих гэж байна. Энэхүү уулзалтыг Монгол, ОХУ, Хятадын харилцааны түүхэнд түүхэн шинэ хэлбэр болно хэмээн улстөрчид дүгнэж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8512
0 эможи