Монгол Улсын Ерөнхийлөгч Турк Улсын Ерөнхийлөгчид утсаар баяр хүргэлээ

2014 оны 9 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Рэжэп Тайип Эрдоантай утсаар ярилцаж, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.

 

Монгол Туркийн хооронд 1969 онд дипломат харилцаа тогтоосноор түүхэн уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх үндэс тавигдсан. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол, Туркийн харилцаа хурдан хөгжиж, асар богино хугацаанд өндөр түвшинд хүрсэнд бид их баяртай байна. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж тал бүрийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар, Туркийн ард түмэнд танаар уламжлан чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс Бүгд Найрамдах Турк улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Турк улсыг гуравдагч хөрш гэж албан ёсоор тодорхойлсон байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8507
0 эможи
keyboard_arrow_up