Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүндэтгэн угтлаа

2014 оны 9 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд болов.

 

Чингисийн талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, төрийн хүндэт харуул жагсч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг угтан мэндчилэв. Монгол Улс, ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэсний дараа хоёр орны Төрийн тэргүүн хүндэт харуул, угтсан  хүмүүстэй мэндчиллээ. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов.

Үүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны өмнө ирж Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Төрийн ордонд хүрэлцэн ирмэгц ОХУ-ын Төрийн тэргүүн Баганат танхимд зочилж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр орны Ерөнхийлөгч нар дурсгалын гэрэл зураг авахуулав.

Хоёр орны Төрийн тэргүүн ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8124
0 эможи
keyboard_arrow_up