Ю.Кручкины “Ц.Элбэгдорж”, “Владимир Путин ба Монгол” номын нээлт болов

2014 оны 9 сарын 03

Монголчуудын Аюур нэрээр нь сайн мэдэх монгол судлаач Юрий Николаевич Кручкины хоёр номын нээлт өнөөдөр боллоо. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, ярилцлагыг түүвэрлэн орос хэлнээ орчуулж “Ц.Элбэгдорж” гэсэн ном туурвижээ.

 

Мөн Монгол-Оросын харилцаа, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины  Монголтой биечлэн харилцсан харилцааны тухай өгүүлсэн сурвалжлага тэмдэглэлийг эмхэтгэн “Владимир Путин ба Монгол” ном бүтээсэн байна.

Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан баяр хүргэн үг хэлж, дурсгалын зүйл гардуулсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монголчуудын сайн мэдэх Аюур Орос, Монголын ард түмнийг хооронд нь ойлголцуулахад их буянтай ажил хийж байна. Нэг хүний бүтээлч санаачилга хоёр орны харилцааг дээшлүүлэхэд ийм чухал үүрэгтэй байна” хэмээн онцолж, талархлаа илэрхийлэв.

Монгол судлаач Юрий Николаевич Кручкиныг Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж, энэ оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

Эдгээр номууд нь 1990 оноос хойш ОХУ-д Монголын тухай гарч байгаа дөрөв дэх ном бөгөөд зохиогч монгол судлалаар 20 гаруй жил ажиллахдаа нийт 60 гаруй ном, бүтээл туурвижээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8079
0 эможи
keyboard_arrow_up