“Нийслэлийн орон сууцны корпораци” байгуулах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлээс ажил хийдэг ч мөнгөө хуримтлуулж чаддаггүй, урьдчилгаа төлбөрийн мөнгөгүй залуучуудад зориулж хөнгөлттэй үнээр орон сууц худалдан авах боломж бүрдүүлэхээр зорьж, “Нийслэлийн орон сууцны корпораци” байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2014 оны А/174 дугаар захирамжаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахална.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтод тусгагдсан нийслэлийн орон сууцны бодлогыг сайжруулах ажлын хүрээнд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдээ хямд үнээр орон сууцжуулах олон улсын туршлагаас судалж, “Нийслэлийн орон сууцны корпораци” байгуулах дүрэм, журмыг боловсруулан батлуулах юм.