Монгол Улсын Ерөнхийлөгчид Ромын Пап цахилгаан утас илгээжээ

2014 оны 8 сарын 18

БНСУ-д айлчлал хийсэн Ромын Пап Фрэнсис буцах замдаа А2А 4000 дугаартай агаарын хөлгөөр Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрч явахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн цахилгаан утас илгээжээ.

Тэрбээр өөрийн гараар бичсэн цахилгаан утсандаа “Монгол Улсын нутаг дээгүүр нисэх онгоцоор явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн адислаж байгааг минь хүлээн авна уу. Монголын ард түмний энх тунх байдал, хөгжил дэвшлийн төлөө залбиръя. Фрэнсис Пап 2014 оны 08 сарын 13-ны 21 цаг 29 секунд” гэжээ.

Ромын Пап Фрэнсис БНСУ-д тав хоног айлчилсан нь 2013 оны гуравдугаар сард Пап болсноосоо хойш Азид хийсэн анхны айлчлал нь болсон юм. Тэрээр БНСУ-д айлчилсан хугацаандаа залуусын фестивальд оролцсоноос гадна Солонгосын хойгт энх тайван тогтоохыг уриалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7160
0 эможи
keyboard_arrow_up