У.Хүрэлсүх: Шударга ёс тогтоохын тулд Ерөнхийлөгчийн ажлаа өгч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Сүүлийн үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, зарим гэмт бүлэглэлийн шинжтэй этгээдүүдээс эрээ цээргүй довтолгоо хийж, төрийн тэргүүн болон ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдлүүд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх.
Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг хүн. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Мөн Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүнд ноцтой гэмт хэрэгт холбож байна, ингэж болдог юм уу. Би хэсэг харлаа, ажиглаж явлаа. Хариуцлагатай албан тушаал.
Ерөнхийлөгч хүн бүх асуудалд оролцож, тухай бүрд нь хариу өгөөд байх боломжгүй. Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаггүй.
Ардчилсан Нам үүрэгт ажлаа өгөөч, үнэн худлаа тогтоох нь зүйтэй гэсэн байна. Үүнтэй санал нийлж байна. Иймд Шударга ёс тогтоохын тулд Ерөнхийлөгчийн ажлаа өгч байна. Шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ" гэв.
