Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад ТАЛАРХАЛ илэрхийллээ

2026 оны 9 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олонтой уулзлаа.

Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хохирол багатай даван туулахад эмч, ажилчдын оруулсан хувь нэмэр асар их байсныг хэлж, талархал илэрхийлэв.

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв олон улсын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч байна” гэсэн алсын хараатай ажиллаж байна.

Төвийн эмч, мэргэжилтнүүд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, хавдар, дуран, гэмтлийн үеийн гавал тархины болон арьс нөхөх мэс засал зэрэг тэргүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар эмчилгээний 467 ортой, 20 тасаг кабинеттай, 438 эмч, ажилчинтай. 20 төрлийн нарийн мэргэжил, 42 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд Зэрэг, Мөст, Үенч сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон автомашин хүлээлгэн өглөө.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670643
0 эможи

keyboard_arrow_up