Монголын Улсын гавьяат барилгачин Б.Жүгдэрт “Хөдөлмөрийн баатар цол“ хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийг ойг тохиолдуулан салбартаа тэргүүлэн ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн баатар цолоор Үндэсний бүтээн байгуулалтын корпорацын тэргүүн, "Улаанбаатар барилга" компанийн ТУЗ-ийн дарга, гавьяат барилгачин, зөвлөх инженер Б.Жүгдэр шагнав.
Гавьяат барилгачин цолоор 10 хүнийг шагналаа.
"Аксиом констракшн" ХХК-ийн захирал Ш.Төрбат,
"Гангар групп"-ийн ерөнхийлөгч С.Пүрэв,
"Кошелби" ХХК-ийн зөвлөх инженер С.Бадедхан,
"Росторг" ХХК-ийн сантехникийн инженер Н.Батжаргал,
"Эгийн голын усан цахилгаан станц" ТӨХК-ийн зөвлөх инженер Б.Бүрэнбазар,
"Сант номуун" ХХК-ийн ерөнхий инженер Х.Оюунчимэг,
"NCD" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин,
"Түшиг багана" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганхүлэг,
"Хөрш заанууд" ХХК-ийн захирал Ч.Батзориг,
"Соёмбо трейд" ХХК-ийн захирал А.Батсайхан нар.

