Монгол, Хятадын худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ

2026 оны 9 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Хоёр улсын талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад дурджээ.

Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг ярьжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.

Arslan.mn

Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.

Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцсан байна.

У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн долоон чухал асуудал:

  1. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
  2. Худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ.
  3. БНХАУ-ын зүгээс түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж дэмжлэг үзүүлнэ. Мөн нефтийн бүтээгдэхүүн олборлоход хамтран ажиллана.
  4. Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгана.
  5.  Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандал зэрэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.
  6. Монголын газар нутгаар байгалийн хийн хоолойн дамжуулах чиглэлээр хоёр тал хамтран ажиллана.
  7. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх хоёр улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолборын барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Мөн дээрх хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний урлагийн их театрыг барьж байгуулна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670459
1 эможи

Зочин
2026-09-02 08:34
дэлхий даяар хятдуудтай харилцаагаа тасалж гэрээгээ цуцалж байна дандаа бусдыг хорлосон юм хийдэг болоол тэр шүүү
Зочин
2026-09-02 08:33
Хятад барааны чанар дэлхийд хамгийн муу. Гэтэл барилга нь бас муу. Бороо орсны дараа олон барилга нурж дотроос нь хог их гарч хогоор барьсан барилга гэдэг нь илт болжээ. Солонгост бас хятад ажилчдын барьсан барилгууд барьж дуусаагүй байхдаа нурчихсан. Хятдад барилгын нас 25хан жил. Солонгосынх 30хан жил гэж тогтоосон. Хятдуудын гадаадад хийсэн төсөл маш их асуудалтай тул олон азийн орнуудыг хохироож хөөгдөж байна. Хятдуудаар барилга байгуулалтын ажил хийлгээд хохирсон улс олон байна Чанаргүй хортой бараагаар бусдыг хорлох дуртай муухай үндэстэн
Зочин
2026-09-02 08:33
Хятдын тамхийг шинжилсэн чинь зүгээр хогнууд нунтаглаад цаасанд боогоод тамхи гэж зардаг. Мэдээж үнэртэн цацдаг. Архи нь ч гэсэн химийн бодисоор хийсэн хортой спирт, хүнсний спирт биш. Хүнсний ногоо жимсэндээ маш их хор хийдэг нь илэрч. Солонгосууд хятдад хийсэн хортой хуурамч дууриамал бараагаа монголд зардаг гэж байна шүү. Солонгос бараанд ч итгэх юм биш
Зочин
2026-09-02 08:32
Удахгүй гималайн цас хайлахад түвдийн хуурамч хоосон шашин тус болохгүй бүгд үерт үхнэ. Түвдэд түвдүүд устаад хятад царайнууд л байдаг болсон . Ийм л өөрийгөө ч хамгаалах чадваргүй хуурамч шашин гэдэг нь нотлогдлоо. Шал худлаа мааниуд огт байхгүй худал бурхнууд . Түвдүүдийн бурхан болно гэж юу байсын бурхад түвдүүдийг юу гэж бурхан болгож өгөхийн хэрэггүй байхгүй юу
Зочин
2026-09-02 08:30
Хятад хятад бас дахин хятад!
keyboard_arrow_up