ФОТО: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо

2026 оны 8 сарын 26

Arslan.mn

Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.

Энэ жил АНУ, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Австри, Энэтхэг гэсэн 15 улсын их, дээд сургуульд 300 оюутан суралцахаар явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залууст сурлагын амжилт хүсэн Төрийн далбаа дурсгаж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.

Тэрбээр, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, эрдмийн аянд мордож буй залууст чин сэтгэлийн баяр хүргэлээ.

Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болохыг хүсэн ерөөлөө.

Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил, мэргэжилдээ эзэн болох ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр, засаг итгэж байгааг илэрхийллээ.

Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, бие биедээ тусалж, бие биеэ хүндэтгэж, бие биеэ дэмжиж явахыг захилаа.

“Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 1,055 оюутан залуус 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Өнгөрсөн жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Куба гэсэн 15 улсын их, дээд сургуульд  296 оюутан суралцахаар явсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670404
0 эможи

Зочин
2026-08-26 21:53
Бакалаврын хетелберийн хаанаас ч сурч болно. Ундэсний боловсролыг угуйсгэсэн Монголын еронхийлогч! Гутмаар!
keyboard_arrow_up