Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

2026 оны 7 сарын 06

Arslan.mn

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоорЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. 

Жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх энэ шийдвэр нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болсон юм.

 ​Энэ дагуу Үндэсний их баяр наадмын өдөр дэлхийн 55 улс “Дэлхийн адууны өдөр”-ийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

07 дугаар сарын 13-ны өдөр Хүй 7 худагт “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлт болох бөгөөд 10 мянган морьтны их жагсаал, хүчит бөхийн барилдаан, сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, 500 адуу хурааж, морьтой болон явган уургалах, бугуйлдах “Адуучин” тэмцээн, морьт харваа, морин цирк зэрэг арга хэмжээ  зохион байгуулна. 

“Дэлхийн адууны өдөр”-т дэлхийн 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцох юм байна.  

Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669758
0 эможи

keyboard_arrow_up