Т.Ариунаа: Энэ их итгэл, хүндэтгэлийн өмнө мэхийн ёсолъё

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Ул байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж дараах хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Энэ үеэр гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунааг Ардын жүжигчин цолоор шагнав.
Тэрээр "Ардын жүжигчин хэмээх цолыг хүртээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ их итгэл, хүндэтгэлийн өмнө мэхийн ёсолъё.
40 жилийн турш урлагаасаа урвалгүйгээр, шарвалгүйгээр, хоёрдмол санаагүйгээр, үнэнчээр тууштайгаар урлагийнхаа манаанд зогссон. Урлагийн гараагаа эхлүүлэхэд аав, ээж минь, ялангуяа ээж маань урлагийн А үсгийг зааж дуулж, бүжиглүүлж сурган, төлөвшүүлсэн. Ээж минь тэнгэрийн орноос харж байгаа байх. Аав минь мэргэжлийн урлагийн байгууллагад хөтлөн оруулж, хүүхэд байхаас минь намайг дайчин, өөртөө итгэлтэй, бадрангуй байх төлөвшлийг олгосон хүн бол аав минь. "Соёл-Эрдэнэ" хамтлагт хөтөлж оруулсан хүн бол миний аав. Аав, ээждээ үнэхээр их талархаж байна." гэв.
