Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ

2026 оны 6 сарын 14

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдрийг тохиолдуулан гадаадын улс орнуудын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд мэндчилгээ ирүүлсээр байна. 

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Урт хугацааны, тогтвортой хөгжлийг цогцлоох нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэх нь дамжиггүй. Харилцан итгэлцлээ бэхжүүлэн, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна”. 

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ К.ТОКАЕВ: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Хоёр орны олон зууны уламжлалт найрамдал, харилцан хүндлэл болон “Стратегийн түншлэл”-д суурилсан харилцаа, хамтын ажиллагаа хамтын хүчин чармайлтын дүнд улам эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монголын найрсаг ард түмэнд тогтвортой хөгжил дэвшлийг хүсэн ерөөе”.  

ОХУ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА Д.МЕДВЕДЕВ: Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Манай хоёр улсын ард түмний найрсаг харилцааны түүхэн уламжлалд тулгуурласан хамтын ажиллагаа улам идэвхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”.  
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669390
1 эможи

Зочин
2026-06-18 11:19
НХБАЯР ХЗСАЙД ХИЙЖ БАЙХДАА ДЦ-Т ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРСАН ЗӨРЧИЛ ДЭЭР ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН ГЭЖ ҮЗЭН ШТАБЫН ДАРГА БОЛОН АНГИЙН ДАРГА НАРЫГ АЛБА АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦСОН. ҮҮНИЙ ДАРАА ДЦ-Т ЦАХ ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛСЭНИЙ ДАРАА УДАЛГҮЙ ДЦ-Т ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА АХИН МЭДЭЭЛЖ УГ МЭДЭЭЛЛИЙГ ДОТОРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛСЭН. ДЦ-Н ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР ЧИНЬ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАЖ АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ БАЙХАД ХЗСАЙД ТА ЮУ ХҮЛЭЭЖ ЭНЭ УЛСДАА ХАРИУЦЛАГ ТООЦОХГҮЙ БАЙГАА ЮМ. ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧСӨН ДҮРМИЙН БУС ХАРИЛЦААНД ХАРИУЦЛАГ ТООЦНО ГЭЖ ЯВАХ ХООРОНД ЧИНЬ ДЦ-Т ЗАРИМ ЭРЭМДЭГ ЗАРИМ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙНА. ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ТАНД ОЧООД 2 САР ГАРАН БОЛСОН ДЦ-Н ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН СЭТЭРТЭНҮҮД АЖЛЫН ХАРИУЦЛАГ АЛДАСАН УЛСУУДТАЙ ХАРИУЦЛАГ ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЭС ҮЙЛДЭЛЭЭРЭЭ ХАМСААТАН БОЛСОН УЧИР СУУДАЛЫН ДОНТОНГУУДАДАА ХАРИУЦЛАГ ТООЦОН ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ БУС УУ?
keyboard_arrow_up