Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар“ одон гардуулж байна
2026 оны 5 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.05.25/ "Эхийн алдар" одон гардуулж байна.
Энэ жил улсын хэмжээнд 12,306 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон авах нь. Хамгийн залуу нь 22 настай. Ноднин 14,480 ээж авч байжээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, одоо та бүхний энгэрт гялалзаж байгаа "Алдарт эх" гэдэг энэ одон бол хамгийн нэр хүндтэй шагнал. Өнөөдөр би ээжийнхээ залуу настай уулзсан юм шиг сэтгэл их хөдөллөө. Ачтай буянтай ээжүүд та бүхний халуун сэтгэл, дулаан гар дээр ирээдүйн Монгол орон мандаж явдаг юм шүү. Энэрэл хайрын бурхад ээжүүд та нартаа баярлалаа." гэв.












Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669057
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
