Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай биш, харин ҮХ-тай зөрчилдөж байсан хуулийн заалтыг засах тухай ҮХЦ дүгнэлт гаргажээ

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Ташаа болон мушгиад байгаа мэдээлэлд ойлголтын зөрүүг гаргая:

2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж тодорхой заасан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өнөөг хүртэл “дөрвөн жилийн хугацаа” гэсэн хуучин заалт хэвээр явж ирсэн байна.

Тиймээс Үндсэн хуулийн цэц энэ зөрчлийг арилгаж, Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлж “зургаан жил” гэж өөрчлөх ёстой гэж үзжээ.

Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай биш, харин Үндсэн хуультай зөрчилдөж байсан хуулийн заалтыг засах тухай Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргажээ.

УИХ-аас 2020 онд гаргасан тогтоолоор Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар санаачлах үүргийг өгсөн байдаг" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
668814
1 эможи

keyboard_arrow_up