Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казакстан Улсад 20 жилийн дараа айлчлахаар мордлоо

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Төрийн айлчлалын хүрээнд "улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэтийн төлөвийн талаар өндөр дээд түвшинд хэлэлцэнэ" гэж Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгчийн захиргааны хэвлэлийн албанаас гаргасан мэдээлэлд онцолсон байна.

Мөн Бүгд Найрамдах Казахстан улс 1991 оны арвандугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо зарласны дараа 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улс, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоож байсан аж. Харин 1992 онд Монгол Улс Алма-Ата хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Казахстаны тал 1997 оны тавдугаар сард Улаанбаатар хотод дипломат төлөөлөгчийн газраа нээж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668495
0 эможи

keyboard_arrow_up