У.Хүрэлсүх: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг баталтал нь өргөн барина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд болж буй Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөнд оролцож үг хэллээ.
Энэ үеэрээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийнхөө талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Энэ хуулийг баталтал нь хуулийн хүрээнд өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Олон арга бий. Монголын түүхчид энд сууж байгаа УИХ-ын гишүүд яаж гараа өргөж байгааг харсан. Та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай.
Улсынхаа 3.5 сая иргэнийг төлөөлж ярих эрх ганцхан төрийн тэргүүнд бий. УИХ-ын гишүүд бол тойргийнхоо иргэдийг төлөөлж ярих эрхтэй. Тиймээс ард түмнийхээ хүсэмжлэлийг УИХ-д хуулийн төсөл болгон өргөн барьсан.
Ард түмний хүсэмжлэл тоглоом биш гэдгийг Төрийн тэргүүний хувьд хэлж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол, бас нийт ард түмнээс сонгогддог Төрийн тэргүүн гэж албан тушаал байдгийг мартаж болохгүй" гэв.

