Ц.Ганзориг: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг ИРГЭД ХОЁР ГАРАА ӨРГӨН дэмжсэн

2026 оны 4 сарын 10

Arslan.mn

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн талаар ЕТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл өгөв.

Тэрбээр " Манай улс парламентын засаглалтай болоод 34 жил боллоо. Бид өнөөдөр ёс зүйг парламентаар анх удаа хэлэлцэж байна. Энэ сэдвийг анх удаа хэлэлцэж байгаа нь дэвшил мөн. Төрийн тэргүүн энэ хуулийг санаачлахаас өөр арга байгаагүй. Учир нь парламентын гишүүд өнөөдрийг хүртэл оруулж ирээгүй. УИХ-ын гишүүд өөрийгөө эргүүлэн татах хуулийн төслийг оруулж ирэхгүй юм байна гэдгийг бид харлаа. Ард түмний, нийгмийн хүлээж буй энэ төслийг Ерөнхийлөгч л өргөн барих юм байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хүрээнд анх удаа парламентаар ёс зүйг ярьж эхэлж байна шүү дээ. 

Төрийн тэргүүн баруун таван аймагт ажиллав. 7000 орчим иргэнтэй уулзлаа. Иргэдэд энэ хуулийн төслийг танилцуулсан. Энэ үеэр тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд мөн тойрогтоо ажиллаж таарсан юм.

Иргэд энэ хуулийн төслийг батлуулах ёстой гэж хоёр гараа өргөн дэмжсэн. Нийгмийн захиалга гээд байгаа нь энэ юм. 

Өнгөрсөн 30 жилд УИХ-ын гишүүн ёсзүйн алдаа гаргавал цалингийн 20 хувиар торгодог хууль үйлчилж ирсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668366
0 эможи

Сайн бод эсвэл оройтсон байх вий дээ
2026-04-11 10:40
1926 онд юу болж байсан бол . Бүх ард түмний тооллого болсон гэж дуулж байсанч нийгмийн ангийн дайсан гэж цоллож байгаад ард түмэн ингэж хүсэж байна гээдэл хэлмэгдүүлэлтэнд бэлдэж байгаад бүтэн арван хэдэн жилийн турш хэлмэгдүүлэлтийг орос ах нь чиглүүлж мунхаг хүний гарт буу гэдэгшиг юм болсон юм шүү. Одоо ардчилалаа хамгаалахгүй бол 1989 оных шиг өөрчлөн байгуулалтын салхи ахиж монголд орж ирэхгүй шүү. Пүтин станы орнуудаа дахин сэргээх гээд хөмхийгөө зуучихсан байгааг мартаж болохгүй шүү
Зочин
2026-04-10 22:36
2 битгий хэл дахиад 2 гар байдагсан өол 4 гараа өргөөд дэмжинэ
keyboard_arrow_up