XXI зууны анхны гавьяат балетчин Х.Гэрэлчимэгт Ардын жүжигчин цол олголоо
2026 оны 2 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Билгийн тооллын XVII жарны Сүрээр дагагч хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ажил үйлсээрээ салбартаа манлайлсан эрхэм хүмүүсийг төрийн цол тэмдгээр шагнав.
Энэ үеэр Монголын балетийн урлагийн томоохон төлөөллийн нэг, балетийн урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, УДБЭТ-ийн зөвлөх балетмейстер, Монгол Улсын Консерваторын балетын зөвлөх багш Х.Гэрэлчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667605
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
