Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хуульч С.Нарангэрэлд “Чингис хаан“ одонг хүртээнэ

2025 оны 11 сарын 20

Arslan.mn

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил /2025.11.21/ тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг.

Энэ жил тэргүүн зэргийн одонг хэнд гардуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өнөөдөр танилцуулав.

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр "Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрхзүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Их Эзэн Чингис хааны дэлхийн дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэхэд олон арван бүтээл туурвин шинжлэх ухааны эргэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэсэн.

Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Их Сургуулийн эмирит профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэл нь удам дамжсан багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч төдийгүй нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр нийгмийн зүтгэлтэн юм.

Академич С.Нарангэрэл нь 1975 онд Монгол Улсын Их Сургуулийг төгссөн цагаасаа хойш сургуульдаа 50 дахь жилдээ багшилж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666416
0 эможи

Зочин
2025-11-20 13:28
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up