Ө.Наранбаатар : 34 жилийн хугацаанд 30 мянган кинонд дуу оруулж, 50 гаруй МУСК-нд гол болон туслах дүр бүтээжээ

2025 оны 10 сарын 29

Arslan.mnКино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Жүжигчин, дуу оруулагч Ө.Наранбаатарт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

МУГЖ Ө.Наранбаатар "Би 34 жилийн хугацаанд телевизийн олон ангит уран сайхны кино, хүүхэлдэйн кино, шинжлэх ухаан, баримтат кино, нэвтрүүлгүүд, уран сайхын бүрэн хэмжээний кинонууд гээд нийт 30 мянган уран бүтээлд дуу оруулсан байна. Мөн Монголын уран сайхын 50-аад кинонд гол ба туслах дүрд тоглож, харин 40-50 киноны гол ба туслах дүрд ам барьж дуу оруулж байсан.

Анх би оюутан байхдаа Үндэсний телевизэд дадлагаар очиж, Германы телевизийн олон ангит "Банштай зутан" гэх бүтээлд анх удаа дуу оруулж байлаа" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666110
1 эможи

keyboard_arrow_up