Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббтай уулзав

2025 оны 9 сарын 24

Arslan.mnМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб-тай уулзав.

Уулзалтын үеэр төрийн тэргүүн нар Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг онцлов.

Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урилаа.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Финландын их, дээд сургуулиудад суралцуулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665552
0 эможи

keyboard_arrow_up