Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хятадын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийнэ
2025 оны 9 сарын 01
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа.
Угтах ёслолын дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нар дурсгалын зураг татуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665123
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс