Душанбе хотноо анх удаа “Тажикистан-Монголын бизнес форум” зохион байгууллаа

2025 оны 7 сарын 25

Arslan.mn 

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмоны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын хүрээнд Душанбе хотноо анх удаа “Тажикистан-Монголын бизнес форум” зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Тэргүүн Шадар сайд Хоким Холикзода нар форумыг нээлээ. Форумаар худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэх, учирч буй саад бэрхшээлийг арилгах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, авто болон агаарын тээврийн чиглэл бий болгох зэргийг хэлэлцлээ.

Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг танилцуулж, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны  талаар мэдээлэл солилцлоо.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран ажиллахаар болсон бол хоёр орны 150 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч хөрөнгө оруулалт, худалдаа, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах боломж эрэлхийлэн, хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавилаа.

Манай улс Тажикистанд тодорхой хэмжээгээр ноос, ноолуур, арьс шир, савхин эдлэл, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, жимс, жимсгэнэ, нарийн ногоо, хөвөн, хөвөн даавуу зэргийг авдаг юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664575
0 эможи

keyboard_arrow_up