Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа

2025 оны 7 сарын 25

Arslan.mn 

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли-гийн доод танхим – Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ. Мөн Тажикистан Улсыг бүс нутаг дахь манай уламжлалт найрсаг харилцаатай чухал түнш орон хэмээн үздэгээ онцлов. Төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахим хөгжил, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсныг хэллээ.

Мөн Ерөнхийлөгч Э.Рахмоны хамт хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлсон хамтарсан мэдэгдэл гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Дарга Идизода Файзали, Ерөнхийлөгчийн Тажикистан Улсад хийж буй төрийн анхны айлчлалд Тажикистаны төр, засаг, Парламент өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа тэмдэглэлээ.

Тэр бээр, энэ онд Тажикистан-Монголын Парламентын найрамдлын бүлгийг Парламентын Доод танхимд байгуулсан нь хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулахад чухал хувь нэмэртэй гэж үздэгээ хэлэв. Тажикистан Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли нь хоёр танхимтай, 5 жилийн бүрэн эрх бүхий 96 гишүүнтэй.

Дээд танхим (Мажлиси Милли) нь 33 гишүүнтэй, доод танхим (Мажлиси Намояндогон) нь 63 гишүүнтэй юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664574
0 эможи

BAT
2025-07-27 04:24
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

keyboard_arrow_up