Киргиз Улстай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж, “Монгол-Киргизийн найрамдлын төгөл-ийг байгуулна

2025 оны 7 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр улс уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтын хувь нэмэр оруулахаар тогтож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. 


Тэгвэл өнөөдөр ажлын хэсгийнхэн тус улсад мод үрслүүлэг, жимс, цэцгийн тариалалтаараа тэргүүлдэг "Жердев сад" хүрээлэнд ажиллалаа.
Тус хүрээлэн нь 25 га талбайд 80 гаруй төрлийн жимс, цэцгийн үрсэлгээ нутгийн уугуул төрөл зүйл болох хушга, улиас, нарс, гацуур, бусад жимсний мод тарьдаг аж. 
Arslan.mn

Бүгд Найрамдах Киргиз Улсын нийт газар нутгийн ойгоор бүрхэгдсэн талбай ойролцоогоор 5.6 хувь бөгөөд үүнийг нэмэгдүүлэх зорилгооор Үндэсний ойн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Жил бүрийн 3-4 дүгээр сар болон 10-11 дүгээр саруудад мод тарих өдрүүдийг зохион байгуулдаг. 2021 онд Ерөнхийлөгч С.Жапаров "Жашыл мурас" (Ногоон өв) нэртэй санаачилгыг эхлүүлсэн бөгөөд 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилт тавьсан. “Ногоон өв” хөдөлгөөн нь Монгол болон Этиоп зэрэг бусад орны туршлагад тулгуурлан хэрэгжүүлж буй санаачилга бөгөөд иргэд, сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд өргөнөөр оролцдог. 2024 оны байдлаар 14 сая мод тарьж ургуулсан гэсэн мэдээлэл бий. 

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочлох үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Киргизийн Ерөнхийлөгчийн“Ногоон өв” санаачилгыг уялдуулан Киргизийн жимс, жимсний модыг Монголд нутагшуулах, Монгол, Киргиз хоёр орны найрамдлын бэлгэдэл болгож, Эрдэнэт хотноо төгөл байгуулах тухай ярилцсан.  Тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлын хүрээнд хоёр талын эрдэмтэд суурь судалгааг эхлүүлсэн бөгөөд тус төсөл зураг төслийн шатанд явж байна.  Түүнчлэн хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох “Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсад байгуулах талаар хэвлэлд мэдээлсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664536
0 эможи

keyboard_arrow_up