Өмнөговь аймгийн Морин хуурын багш Л.Мөнхбаярт Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат багш цол хүртээлээ
2025 оны 7 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар урлаг, боловсролын салбарт 45 жил ажилласан Өмнөговь аймгийн морин хуурын багш Л.Мөнхбаярт Монгол Улсын Гавьяат багш цол хүртээлээ.
Л.Мөнхбаяр нь олон улсын болон улсын уралдаануудаас 11 удаа шилдэг багшийн шагнал хүртсэн байна. Энэ хугацаанд олон зуун хүүхдэд морин хуур зааж, сурган, соён гэгээрүүлсэн түүний гавьяа их. Тэрбээр өөрийн мэргэжлээрээ тууштай ажиллаж, хөдөлмөрлөж урлагийн салбарт 19 жил, боловсролын салбарт 26 жил ажиллахдаа мэргэжлийн олон хөгжимчин, урлагийн зүтгэлтнүүдийг төрүүлэн гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








664502
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс