Морин хуурын багшаар 25 жил ажилласан В.Жаргалсайханыг Алтан гадас одонгоор шагналаа
2025 оны 7 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ сургуулийн морин хуурын багш В.Жаргалсайханыг Төрийн дээд одон медаль Алтангадас одонгоор шагналаа.
Говь-Алтай аймгийн харьяа В.Жаргалсайхан нь урлагийн салбарт 36 жил, морин хуурын багшаар 25 жил ажиллахдаа 300 гаруй шавьтай болж, “Дааганы уралдаан” өсвөрийн морин хуурчдын улсын уралдааныг Ц.Батгэрэл багштай хамтран санаачлан зохион байгуулж байжээ.
В.Жаргалсайхан нь :
- 2002 онд “Алтай” чуулгын уртын дууч МУГЖ З.Тэрбиштэй хамтран “Баруун халхын аялгуу” цомог
- 2003 онд хөөмийч Ц.Дарьнямтай хамтран “Өлгий” цомог тус тус гаргав.
- 2003 онд “ЗЭЭ” хөгжмийн сургалтын төвийг байгуулж нийт 30 гаруй суралцагч морин хуур хөгжмөөр сургаж байсан.
- “Пегасус” хөгжмийн сургалтын төвд ажиллаж байх хугацаандаа “Стар” Телевизтэй хамтран морин хуур анхлан суралцагч нарт зориулсан цуврал 13 Теле хичээл бэлтгэн DVD болгон гаргасан. Энэ хугацаанд нийт 40 гаруй суралцагч морин хуур хөгжмөөр сургаж байв.
- Монголын Хүүхдийн ордонд ажиллаж байх хугацаандаа 2012 онд хүүхдийн анхны “Нүүдэл” үндэсний найрал хөгжмийн чуулга байгуулсан. Тус чуулгаараа Хятад улсын ӨМӨЗО нд аялан тоглолт хийж байсан.
- “Дааганы уралдаан” өсвөрийн морин хуурчдын улсын уралдааныг Ц.Батгэрэл багштай хамтран санаачлан зохион байгуулсан.
- Содномдоржийн цомнол Ц.Сүхбаатарын хөгжим “ Аз жаргалын эрэлчин” Монголын анхны дуурийг 56 жилийн дараа сэргээн тоглож хөгжмийн ерөнхий удирдаачаар ажиллаж байжээ.
Тэрбээр Өсвөрийн морин хуурчдын Улсын болон нийслэл, дүүргийн тэмцээн, уралдаанд шавь нараа амжилттай бэлдэн оролцуулж ирсэн гавьяатай.
Түүний бэлтгэсэн шавь нарын амжилтаас :
- “Юнеско” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Олон улсын морин хуур сонирхогчдын анхдугаар уралдаан” аас шавь А. Балжинням “Гранпри”
- “Ая эгшгийн зургаан жигүүр” улсын уралдаанд шавь Хурцгэрэл “Гранпри” шагнал хүртэж СУИС-д урилгаар суралцах эрх
- “Ая эгшгийн зургаан жигүүр” улсын уралдаанд шавь Б. Хүслэн “Гутгаар” байр
- “Ая эгшгийн зургаан жигүүр” улсын уралдаанд шавь Г. Бэхтөр “Гутгаар” байр
- “Ая эгшгийн зургаан жигүүр” улсын уралдаан хамтлаг төрөлд Морин хуурын дөрвөл “Тэргүүн” байр
- “Олон улсын хүүхдийн урлагийн их наадам” төрөлд Морин хуурын дөрвөл “ Тэргүүн” байр
- “Дааганы уралдаан” өсвөрийн морин хуурчдын улсын уралдаанд шавь О.Урангоо “Гутгаар” байр
- “Уран эгшиг” улсын уралдаанаас шавь А. Балжинням “Гутгаар” байр
- “Юнеско” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Олон улсын морин хуур сонирхогчдын II уралдаан”- аас шавь А. Балжинням “ Тэргүүн” байр
- “Өсвөрийн морин хуурчдын улсын II уралдаанд шавь А. Балжинням “ Тэргүүн” байр
- “Өсвөрийн морин хуурчдын улсын II уралдаанд шавь Г.Бэхтөр “Тусгай байр”
- Говийн бүсийн “Өсвөрийн морин хуурчдын уралдаанд шавь М.Жамбалсанжид “Гутгаар” байр
- “UBS”тв-гээс зохион байгуулсан “Хөхөө намжил” уралдаан шавь Б.Хүслэн Шилдэг 10 морин хуурчийн нэгээр шалгарав.
- “Авьяаслаг Монголчууд” шоуны “Алтан базер”-ийн эзэн шилдэг оролцогч шавь О.Тэлмэн
- “Вертуоза” оны шилдэг уран бүтээлчээр шавь А. Балжинням шалгарч тоглолтонд уригдан оролцов.
Өөрийн амжилт:
- Нэрт дууч Г.Повронгийн нэрэмжим Баруун бүсийн улсын уралдаанаас “ Шилдэг хөгжимчин”
- Хойд солонгос улсад зохион байгуулагддаг олон улсын “Хаврын баяр” наадатд оролцон хамтлаг хөгжим төрөлд “ Мөнгөн цом”
- БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон зэрэг улсуудад аялан тоглолт хийн ардын урлагаа сурталчилсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







664500
1 эможи
Tsetsgee Zest
2025-07-09 16:24
Шинэ Монгол Харүмафүжи гээд засаад өгөөрэй
Сургуулийн нэрийг бухуу бичсэн байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс