Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

2025 оны 6 сарын 05

Arslan.mn

Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дахь удаагийн бага хурал Шангри-Ла зочид буудалд болж байна.

“Прокурорын үүрэг, оролцооны хувьсал: Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвийн дор болж буй хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.

Тэр бээр, цахим орчин, кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын хил хязгаараас үл хамаарч прокурорын байгууллагуудын өмнө урьд хожид байгаагүй шинэ сорилт бий болгож байгааг тэмдэглэлээ.

Иймээс хамтын хүчин чармайлт, цогц шийдэл, харилцан уялдаатай бодлого  чухал гэдгийг онцолж, прокурорын байгууллагууд цаашид хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс ардчилал, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлсийг тууштай хамгаалж, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бататгах, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын гэрээ, конвенцыг нэг мөр хэрэгжүүлэх, улс орны сайн жишгийг нутагшуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгааг хэллээ.

Бага хурлаар “Олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсал, чиг хандлага”, “Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Технологийн дэвшил, инновацыг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь”, “Хүн худалдаалах гэмт хэрэг: Бүс нутгийн чиг хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа” сэдвийг хэлэлцэх юм.

25 улсын 100 орчим төлөөлөгч оролцож буй хурлыг Олон улсын прокуроруудын холбоо, Монгол Улсын Ерөнхий прокурорын  газар хамтран зохион байгуулж байна.

1995 онд байгуулагдсан Олон улсын прокуроруудын холбоо нь дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн байгууллага бөгөөд 177 орны 183 гишүүн байгууллага, 1,900 орчим бие даасан гишүүнтэй юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663877
1 эможи

зочин
2025-06-06 12:14
прокурорын байгууллага чадварлаг хамт олон
Зочин
2025-06-05 17:04
Олон улсын ийм то хурлыг монголын прокурорын байгууллага зохион байгуулж байгаа нь үнэхээр бахархууштай, ерөнхий прокурор Б.Жаргалсайхан прокурорт ажлын амжилт хүсье, энэ хурал монголыг дэлхийд сурталчилсан үнэхээр зөв арга хэмжээ болж байна
Зочин
2025-06-05 17:02
Прокурорын байгууллага түүхэндээ анх удаа ийм том олон улсын хурлыг амжилтай зохион байгуулж байна. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан прокурор үнэхээр мундаг удирдагч хүн юм байна.
Зочин
2025-06-05 17:02
Том ажлыг зохион байгуулж байгаа алсын хараатай мундаг хүн байна шүү ерөнхий прокурор.
Зочин
2025-06-05 13:30
Ерөнхий прокурор Жаргалсайхан бол мэргэжилдээ үнэнч мундаг хүн юм
Зочин
2025-06-05 12:53
Энэ ерөнхий прокурорын үед Монгол эх орондоо ийм том Олон улсын арга хэмжээ, ажлыг хийдэг юм байна
Бб
2025-06-05 12:28
Ерөнхий прокурор мундаг хүн юм.
zochn
2025-06-05 12:27
Olon ulsiig hamarsan hural zohion baiguulj bgaa prokuroriinhondoo amjilt
keyboard_arrow_up