“Манай улсад айлчилж буй Туркменистаны ерөнхийлөгч 72,9 хувь, түүний аав 97 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан“
Манай улсад айлчилж буй Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нь 2022 оны 3 дугаар сард Туркменистаны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Сонирхолтой нь түүний эцэг нь, өмнөх Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов бөгөөд нь Халк Маслахаты (Халк Маслахаты) буюу Ард түмний зөвлөлийг ахалдаг аж. Энэ зөвлөл нь үндсэн хуулийг өөрчлөх, дотоод, гадаад бодлогыг тодорхойлох зэрэг өндөр эрх мэдэлтэй байгууллага юм .
Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нь Туркменийн үндэсний адууны үүлдэр болох Ахал-Теке морьтой холбоотой олон төрлийн байгууллагыг удирддаг. Түүний эцэг нь энэ морийг төрийн бэлгэдэл болгон ашиглаж байсан бөгөөд Сердар нь энэ уламжлалыг үргэлжлүүлж байгаагаараа онцлог.
Туркменистаны ерөнхийлөгч 4 хүүхэдтэй, түүний хүү, Керимгулы Бердымухамедов нь гитар тоглож, дуу зохиож, спортод сонирхолтой нэгэн төдийгүй төрийн телевизээр нь байнга гардаг гэсэн сонирхолтой баримт байна.
Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нь 2022 оны 3-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 72.9 хувийн санал авч ялалт байгуулсан бол түүний аав, өмнөх Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын 97 хувийн санал авч ерөнхийлөгч болж байжээ.
Монгол Улс Туркменистан Улстай 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон билээ.









