Манай улсад айлчилж буй Австрийн Ерөнхийлөгч 81 настай, 5 хэлтэй, унадаг дугуйгаар ажилдаа явдаг

2025 оны 5 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 25-28-ны өдрүүдэд Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен (Alexander Van der Bellen) нь манай улсад айлчилж байгаа билээ. 

Тэгвэл Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь өдгөө 81 настай, ард иргэдийнхээ дунд хамгийн сайн үнэлгээг авсан ерөнхийлөгч гэдгээрээ олон улсад танигджээ. Тухайлбал, тэрбээр ажилдаа дугуйгаар явна, метрогоор иргэдийнхээ дунд зорчдог зэрэг өдөр тутамдаа хамгийн энгийнээр амьдардаг, иргэдийнхээ дунд орж ажиллаж амьдардаг онцлогтой нэгэн. Мөн англи, герман, орос хэлийг төгс эзэмшсэнээс гадна франц, эстони хэлээр ойр зууртаа ярьж ойлголцдог аж. 

Манай улсад айлчилж буй Авсрийн Ерөнхийлөгчийн тухай дараах сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Эрдэмтэн гаралтай ерөнхийлөгч

  • Ван дер Беллен эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр Венагийн их сургуульд эдийн засгийн ухааны профессор байсан бөгөөд 1990-ээд онд улс төрд орсон.

  • Эрдэм шинжилгээний ажлынхаа хүрээнд эдийн засгийн онол, макро эдийн засгийн чиглэлээр олон бүтээл туурвижээ

  • Тэрээр Австрийн Ногоон намын дэмжигчээр улс төрд хүчээ авсан бөгөөд 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Европын Холбооны гишүүн орнууд дундаас Ногоон намын гаралтай анхны төрийн тэргүүн болсон тохиолдол байв. Түүний сонгуулийн уриа нь: "Бидний Австри – эв нэгдэлтэй, нээлттэй, энэрэнгүй улс."

Дайны үед төрсөн -  Тэрээр 1944 онд Оросын Псков хотод төрсөн бөгөөд дэлхийн II дайны үеийн дүрвэгсдийн гэр бүлээс гаралтай. Түүний эцэг нь нидерланд-орос гаралтай, эх нь эстони гаралтай герман хүн байсан. Дайн дууссаны дараа тэд Австри руу дүрвэн очжээ.

Ван дер Беллен нь олон үндэстний холимог угсаатай бөгөөд орос, нидерланд, герман, эстони, австри зэрэг соёлын нөлөөг авсан. Тэрээр орос хэл мэддэг бөгөөд заримдаа олон нийтэд оросоор үг хэлдэг аж. 

Эв нэгдэл, энх тайвныг эрхэмлэгч

  • Ерөнхийлөгчийн хувьд тэрээр улс төрийн туйлшралыг эсэргүүцдэг, олон улсын хамтын ажиллагаа болон дүрвэгчдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг.

  • Түүнийг Австрийн нийгэмд хагарал үүсэх үед "эвлэрүүлэгч", "зөөлөн хүч" хэмээн нэрлэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663636
0 эможи

ar tumen
2025-05-26 13:46
jinhen usl eh oron busadiin tuluu gesen setgeitei yamar ch huviin sonirhol bdgaggui iim l hvn mongold heregtei bna, mongoliin tur zasagt ajillaj bga bvh shatnii hvmvvs shunaliin dev shingesen yaj henees haanas yaj hulgai hiij mungu husaj tom bayan bolj mungujih ve gesen bodoltoi vil lai chin ard chin vr hoichid chin ochino shuu!!!!!!
keyboard_arrow_up