МАН-ын бүлэг УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналыг дэмжлээ
12.45 минутад:
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, улираан томилуулах саналыг дэмжлээ.
Одоо Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ-д танилцуулахаар болжээ.
Тодруулбал, Б.Жаргалсайханыг Ерөнхий прокурорын албан тушаалд улираан томилуулах саналаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлжээ.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн хуралд Ерөнхийлөгч зөвшилцөх саналаа танилцуулж, дараа нь УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эцэслэх юм.
УЕП Б.Жаргалсайхан, би өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа. Улираан томилох эсэх шийдвэрийг би гаргахгүй. Миний хувьд иргэдийг аль болох цагдан хорихгүйгээр хэргийг нь шийдвэрлэдэг байхаар ажиллаж ирсэн, ажиллаж байгаа гэдгийг байр суурийг илэрхийллээ.









