Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний ХУРАЛ боллоо

2025 оны 3 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй  “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэмт шинжилгээний хурал өнөөдөр /2025.03.25/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд боллоо.

Эрдэм шинжилгээний хуралд ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн зөвлөх Ч.Лодойравсал, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж, ССАЖЗЯ-ны соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн газрын удирдлагууд, Соёлын өвийн үндэсний төв, Шинжлэх ухааны академи, морин хуур судлаач, урлаач, багш, эрдэмтэн, докторууд, зохиолчдоос гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцож байна.

Мөн ЕТГ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ӨМӨЗО-ы морин хуурын багш, сурган хүмүүжүүлэгч Чи Булаг, БНХАУ, ӨМӨЗО, Өвөрмонголын урлагийн дээд сурнуулийн профессор Өлзийбаяр, ӨМБИС-ийн доктор, профессор  Хөгжилтү нар эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа аж. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв.

Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн монголчуудын дуу хуур, бүжиг наадам, ардын баяр цэнгэлд голлох байрыг эзэлж ирсэн бөгөөд монгол ардын уртын дуу, үлгэр тууль, ардын бий, биелгээг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг нь үүний нотолгоо мөн хэмээн онцоллоо.

Иймд монгол үндэстний хөгжмийн зэмсэг, морин хуурыг уламжлан хөгжүүлэхэд төр засгаас анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаар зарлигаар морин хуурыг “Үндэсний хөгжмийн зэмсэг” болохыг зарлаж, улмаар 2008 оны 11 дүгээр сард “Уламжлалт морин хуур хөгжмийн урлаг” нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн юм.

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж,

  • Ерөнхий боловсролын сургуулиуд, дотоод гадаад дахь соёлын төвүүдэд морин хуурын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
  • Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэх, морин хуур хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл урлалыг дэмжин хөгжүүлэх,
  • Монгол айл өрх бүр морин хуурыг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах,
  • Морин хуурын олон улсын наадмыг тогтмол хугацаанд зохион байгуулж байх талаар чиглэл өгсөн билээ.

Түүнчлэн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоор 2024 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж, морин хуур хөгжмийг хөгжүүлэх, зааж сургах, үйлдвэрлэх хүний нөөц, материаллаг баазыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг нь дэмжин хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж эхлээд байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн үгэндээ дурдлаа. Морин хуур хөгжмийг сурталчлан таниулах, судлан шинжлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхэд “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Arslan.mn

Эрдэм шинжилгээний хурлаар Ардын багш, Соёл урлагийн их сургуулийн зөвлөх профессор, доктор С.Дуламын “Хуурч болох зан үйлийн мета домог зүй”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улсын дэсийн бодисын бус соёлын өвийг өвлөн тээгч, морин хуурын их багш, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Чи Булагийн “Морин хуурын үүсэл, хөгжил”, яруу найрагч, Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Морин хуур-монгол соёлын ой санамж”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн доктор, профессор Хөгжилтийн “Хялгасан хуурын эрт ба эдүгээгийн тухай” зэрэг нийт 16 илтгэл хэлэлцүүлэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662373
1 эможи

морин хуур

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up