Мастер морин хуур урлаач Б.Баярсайхан УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртлээ
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан зарим уран бүтээлчдэд төрийн дээд шагнал, одон, медаль хүртээж байна.
Тухайлбал, “Пегасус” Мэргэжлийн морин хуур урлангийн захирал, “Хөг” Морин Хуур Урлаачдын холбооны тэргүүн, мастер морин хуур урлаач Б.Баярсайхан УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртлээ.
Б.Баярсайхан нь морин хуур урлаачаар 33 дахь жилдээ ажиллаж бөгөөд энэ хугацаанд монголын морин хуур болон хөгжмийн зэмсгийн урлалыг шинэ шатанд гаргаж, олон улсад өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мастер урлаач юм.
Тэрээр, 2014 онд Монголын цөөн тооны мэргэжлийн морин урлаачдын толгой мастеруудын хийцийн онцлог, урлалын нарийн арга барилыг урлаач тус бүр дээр тодорхой харуулсан 5 ангит баримтат кино нэвтрүүлгийг хийж баримтжуулсан байна.
Мөн 2002 онд НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга Кофе Аннан анх Монголд айлчлах үеэр Б.Баярсайханы хуур Монголынхоо морин хуурыг төлөөлж НҮБ-д залагдсан нэгэн билээ.
Түүнчлэн урлагийн байгууллагууд, сургууль театрууд уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцоог хангаж “Морин хуурын стандарт” төслийг амжилттай хийж дуусгасан байна.









