Морин хуурын багш Н.Төмөрбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Тухайлбал, морин хуурын багш Наранцэцэгийн ТӨМӨРБААТАРЫГ "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор шагналаа.
Н.Төмөрбаатар нь морин хуурын багшаар 27 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд монголын морин хуур хөгжмийг хүүхэд залуучуудад зааж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй.
Тэрээр, 1998 оноос морин хуур хөгжмийг өсвөрийн хүүхэд залуучуудад зааж таниулах ажилд орж Баянзүрх дүүргийн 33 сургуульд морин хуурын төрөлжсөн сургалттай ангид багшилж байгаад 2011 оноос хувийн сургалт эхлүүлж нийтдээ морин хуур сонирхогч 600 гаран хүүхдэд анхан, дунд, гүнзгий шатны мэдлэгийг эзэмшүүлсэн байна.
2006 онд болсон ИХ МОНГОЛ УЛС байгуулагдсаны 800 жилийн ой,Улс хувьсгалын 85 жилийн ойн их баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн 50 морин хуурчдыг хариуцан багшилжээ.









