Морин хуур урлаач Б.Энхболд УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртлээ

2025 оны 2 сарын 27

Arslan.mn

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан салбар салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Тухайлбал, Морин хуур урлаач Б.Энхболд УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртлээ.

Б.Энхболд нь морин хуур урлаачаар 35 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд монголын морин хуур болон хөгжмийн зэмсгийн урлалыг шинэ шатанд гаргасан мастер урлаач юм.

1991 онд монголын шилдэг хуурч Д.Цогбадрах, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын Морин хуур найрал хөгжмийн концертийг анх удаа тоглох морин хууруудыг МУСТА Энхжаргалын хамт амжилттай бүтээж урласан нэгэн.

Мөн 2002 онд  БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд МУГЖ Хонгорзул, Д.Цогбадрах хоёрын хуурыг амжилттай хийснээр Монголын морин хуурыг дэлхийд таниулах хувь нэмрээ оруулжээ.

Түүнийг урлаачаар ажилласан 35 жилийн хугацаанд түүний хуураар олон арван морин хуурчид тоглосон ба түүний дотроос МУАЖ Батсайхан, МУГЖ Идэрбат, МУГЖ Буянбаатар, МУГЖ Бирваа, МУГЖ  Амарбаяр, МУСТА Шагдаржав, Цогбадрах, Бат-Эрдэнэ, Бүргэдбаатар, Бат-Очир, Баттөгс, Жаргалсайхан, Батбаатар, Батзориг, Бат-Орших, Ганбат, Ганзол, Чулуунбаатар, Анхбаяр, Алтанбагана зэрэг олон шилдэг хуурчид тоглож байсан ба Их найрал, Хангарьд чуулга, Түмэн эх чуулга болон Хөсөгтөн, Домог зэрэг хамтлагуудад бүтээсэн хуурууд нь тоглогдож байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661989
1 эможи

keyboard_arrow_up