У.Хүрэлсүх: Ажил хийхгүй, арчаагүй гаруудаа зайлуул

2024 оны 12 сарын 17

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр УИХ, Засгийн газрын гишүүд болон хотын болон Тавантолгой түлш компанийн удирдлагуудыг дуудаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар мэдээлэл сонсож, утааг бууруулах үүрэг чиглэл өгсөн юм.

Энэ үеэр тэрбээр "Шадар сайдаас эхлээд холбогдох гол сайд нар байгаа учраас чиглэл болон санасан бодсоноо хэлье.

Засгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Сайд нар ажлаа аваад удаагүй байгаа ч ажлаа хийгээд эхэлчихсэн шүү. Бүх юм нь салан задгай, бие биедээ шаардлага тавихгүй.

Найраан дундаа ороод найрааны Засгийн газар болчих юм байна л даа. Тийм юм байхгүй шүү. Ажлаа хийцгээ.

Гаргасан амжилтаасаа яагаад ухраад байгаа юм? Гурван жил утаагүй байсан. Яагаад ийм нөхцөл байдалд орчхов?

Өнөөдрийн асуудал бол нүүрсний утаа, хариуцлагагүй байдлын утаа хавсраад Улаанбаатарын утааг бий болгож, бүрхэж байгаа юм.  

Тавантолгой түлшийг шалгаж байгаа биз дээ. Танайх хатаалтаа сайн хийхгүй байгаа юм. Ажил хийхгүй арчаагүй гаруудыг зайлуул.  

Төрийн хамгийн чухал ажил бол хяналт шалгалт байдаг юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660693
1 эможи

Зочин
2024-12-18 21:09
Энэ гарыг зайлуулъя
Зочин
2024-12-17 14:51
ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ОРОЛЦОЖ БАЙЖ АЖИЛ ЯВДАГ БОЛСОН. БУСАД САЙДАНЦАРУУД БОЛ ХААНА АШИГТАЙ МӨНГӨТЭЙ БИЗНЕС БАЙНА ТЭНД ШААЖ ЯВДАГ БОЛСОН..БҮГДИЙН СОЛИХ ХЭРЭГТЭЙ
иргэн
2024-12-17 14:09
Утаа багасаж эмнэлэг барихгүй байгаасай Хувийн эмнэлэгүүд хүнгүй болж үнэ нь хямдараасай энэ л зорилго үр дүн
keyboard_arrow_up