ЕТГ-ын дарга Г.Занданшатар Монголын Шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ
Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал өчигдөр болж, тус холбооны Ерөнхийлөгчид ЕТГ-ын дарга Гомбожавын Занданшатар, МШХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Хүрэлбаатарын Батчулуун нар нэр дэвшсэн байна.
Хурлаар шатрын Холбооны Ерөнхийлөгчөөр Г.Занданшатар, Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр Х.Батчулуун ажиллахаар болсон байна.
Энэ талаар Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа " Энэ бол Дэлхийн шатрын холбооны уриа "Gens una sumus, "We are one Family". Монголын шатрын хөгжлийг дэлхийн түвшинд гаргахын төлөө нэг зорилго дор нэгдэн нэг баг болж хамтран зүтгэхээр бид шийдвэрлэлээ. Өнөөдөр өрсөлдөөн сөргөлдөөнөөс илүү эв нэгдэл хамтын ажиллагаа чухал байна. Шатарт дуртай, шатрын төлөө зүрх сэтгэл, оюун бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулдаг бүх хүмүүст талархал илэрхийлье" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.









