Төр, нийгмийн зүтгэлтэн П.Бямбацэрэн Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор шагнууллаа

2024 оны 11 сарын 26

Arslan.mn

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ой маргааш тохиож байна. Жил бүрийн энэ өдөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан иргэдэд шагнал гардуулдаг уламжлалтай.

Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ой, Үндэсний статистикийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Үндэсний статистикийн хорооны дарга асан Доктор, профессор Пандийн П.Бямбацэрэн гавьяат эдийн засагч цолоор шагнууллаа.

Түүний хувьд Ардчилсан үндсэн хууль тогтоогч, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын тамгын газрын орлогч дарга, Хүн, амын бодлого хөдөлмөрийн дэд сайд зэрэг албуудыг нэр хүндтэйгээр хашиж ирсэн төр, нийгмийн зүтгэлтэн юм.

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660320
0 эможи

keyboard_arrow_up