Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь ХОРИГ тавилаа

2024 оны 11 сарын 20

Arslan.mn

УИХ энэ сарын 8-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталсан билээ. Ингэхдээ төсвийн нийт орлогыг 33.8 их наяд, нийт зарлагын хэмжээг 35.7 их наяд, алдагдал 1.9 их наяд байхаар баталсан юм. Харин урсгал зардлыг 24.5 их наядаас бууруулах УИХ-ын гишүүдийн шаардлагын хүрээнд төсвийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан тодотгох УИХ-ын тогтоолыг хамт баталсан. Улмаар УИХ төсвийн төслүүдийг ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ долоо хоногт хүргүүлсэн.

Тэгвэл  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь ХОРИГ тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьж буйг ЕТГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр хориг тавьж буйг танилцуулав.

Улсын төсвийн зарлагыг 26.5 их наяд төгрөгт тогтоож, нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар тусгасан 2025 оны Төсвийн тухай хуулийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр XI сарын 8-нд эцэслэн батлаад байгаа юм.

Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьснаар УИХ ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэх ёстой болж байна.

Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээж авахгүй гэж санал өгвөл Төсвийн тухай хууль хэрэгжих юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660242
1 эможи

Иргэн
2024-11-20 22:17
Цаагуураа л хуйвалдчихдаггүй бол яг зөв байна, ерөнхийлөгчөө. Арай л дэндүү үрэлгэн төсөв батлуулах гээд байсан юм. Улс орон нь ийм их өртэй, хүн зоны амьдрал ядуу бараг л ихэнх хүмүүс дундаас доошоо түвшинд амьдарч байхад. Хориг тавьсанд баярлаж байна.
keyboard_arrow_up