Касым-Жомарт Кемелевич Токаев: Хоёр улсын гадаад худалдааг 500 сая ам.долларт хүргэнэ

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын хамтдаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та миний урилгыг хүлээн авч өнө эртний түүхт мөнх тэнгэрийн орон, манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Казахстаны хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэр гаргалаа. Казахстан улс нь манай улсын Төв Азийн бүс дэх анхны стратегийн түнш орон болж байгааг хэлэхэд таатай байна. Бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр яриа хэлэлцээ хийлээ" гэв. 

Харин Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев "Халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын иргэд болон эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таньд талархал илэрхийлье. Би энэ удаагийн айлчлалд онцгойлон ач холбогдол өгч байна. Монгол бол бидний бүс нутаг дахь чухал хөрш. Бид нэг нэгнийхээ сайн сайхны төлөө байдаг. Бид нийтлэг нэг түүхтэй бөгөөд оюун санааны болон соёлын үнэт зүйлстэй. Бат бөх, эвийг түншилсэн хамтын ажиллагаа стратегийн түншлэлд хүрч байна. Олон салбарт ашигтай хамтран ажиллахад түлхэц болно гэж найдаж байна. Өнгөрсөн онд хоёр улсын гадаад худалдаа 150 сая ам.долларт дөхсөн. Үүнийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэхийг зорьж байна. Монголын казах иргэд бол бат бөх нөхөрлөлийн алтан гүүр. Тэдэнд минь анхаарал хандуулдаг Монгол Улсын удирдлагууд болон ард иргэдэд талархал илэрхийлье" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659851
0 эможи

keyboard_arrow_up