Ерөнхийлөгч олимпын медаль хүртсэн таеквондочдод төрийн шагнал гардуулна

2024 оны 9 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол таеквондочдод төрийн дээд шагнал гардуулж, Парисын тэнгэрт Алтан соёмбот далбаагаа мандуулж, аялгуут төрийн дууллаа эгшиглүүлэн олимпын алт, мөнгөн медаль хүртсэн таеквондогийн аваргууд, тэдний багш, дасгалжуулагчдад Сүхбаатарын талбайд хүндэтгэл илэрхийлнэ.

Тодруулбал,  “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад Төрийн дээд цол, одон, медаль гардуулахаар болсон. Тухайлбал,

Хөдөлмөрийн баатар цол-“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд түрүүлж, паралимпын аварга болсон У.Сүрэнжавт

Монгол Улсын гавьяат тамирчин цол-“Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд

Сүхбаатарын одон-“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-д мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэд тус тус, хүртээхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658840
1 эможи

keyboard_arrow_up