Словенийн Ерөнхийлөгч мотоцикл хөлөглөн “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган“-ыг олон улсад сурталчиллаа
Словени Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчилж, хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийсэн билээ.
Наташа Пирц Мусар мотоцикль унах хоббитой ажээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт мотоцикль хөлөглөн, “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган”-ыг олон улсад сурталчилсан нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Тодруулбал, төрийн айлчлалын төгсгөлд буюу өчигдөр (2024.08.21) Словени улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт мотоцикль хөлөглөн, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цонжинболдогт зочилжээ.
Энэ нь Монгол Улсад айлчлан ирсэн гадаад улсын төрийн тэргүүн мотоциклиор аялсан анхны тохиолдол болов.
Дэлгэрэнгүй бичлэгийг энд дарж үзнэ үү.