Словенийн Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар мотоцикл унах хоббитой

2024 оны 8 сарын 21

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлал хийж байна.

Словенийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нь Люблянагийн их сургуулийг Хууль зүйн бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн. Мөн Вена хотын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Манчестер хот дахь Салфордын их сургуульд Олон улсын сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Словенийн Үндэсний радио, телевиз болон POP TV-т  11 жил хөтлөгч, сурвалжлагчаар ажиллаж байсан. Англи, хорват/серби хэлээр чөлөөтэй ярьдаг, орос хэлний тодорхой түвшний мэдлэгтэй.

Наташа Пирц Мусар мотоспорт, тэр дундаа мотоцикл унах хоббитой. “Бочче” тоглоом болон шар шувууны холбогдолтой дурсгалт зүйлс цуглуулдаг. Чихуахуа үүлдрийн хоёр нохойтой.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658364
0 эможи

Зочин
2024-08-22 11:30
Энэ монгол эмэгтэйчүүд хоолоо хас. Ямар заваан олон бүдүүнүүд вэ
keyboard_arrow_up